Шон Пенн Киевт очиж, Оскарын шагналаа Зеленскийд хадгалуулжээ

Оскарын шагналт, Холливудын жүжигчин Шон Пенн Киев хотод дахин очжээ. Тэрбээр орос, Украины дайн эхэлснээс хойш Украиныг санхүү болон сэтгэл санаагаар дэмжиж ирсэн юм.
Шон Пенн Орос Украин руу түрэмгийлсний дараа Украины талаарх баримтат кино бүтээж, дараа нь дүрвэгчдэд туслах буяны байгууллага үүсгэн байгуулж байв. Тэрбээр энэ удаад Киевт айлчлахдаа Оскарын шагналаа авчирж, Владимир Зеленскийд өгчээ. Түүний шагнал дайн дуустал Украинд байх бөгөөд энэ нь Украины ялалтад итгэж буйн бэлгэдэл гэнэ.
Владимир Зеленский Шон Пеннтэй уулзах үеэрээ түүнийг улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр үзүүлж, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг дэмжиж, Украиныг дэлхийд сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсныг нь үнэлэн "Гавьяаны төлөө" III зэргийн одонгоор шагнажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ