CNN: Америкчуудын 54 хувь нь Байдены ажлыг дэмжихгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагааг Америкийн сонгогчдын 54 орчим хувь нь дэмждэггүй, харин 46 хувь нь Байдены бодлого улс оронд хор хохирол учруулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Америкийн CNN агентлаг санал асуулгын мэдээллээс иш татан дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, санал асуулгад оролцсон хүмүүсийн 54 орчим хувь нь Байдены ажлыг дэмждэггүй гэдгээ илэрхийлсэн бол 34 хувь нь АНУ-д болж байгаа бүх зүйлийг хараад "уур хүрдэг" хэмээн хариулжээ.
Энд дуулгахад, АНУ-д засврын сонгуулийн санал авах байрууд хэдхэн цагийн өмнө хаагдсан бөгөөд одоо санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. CNN агентлагийн мэдээлснээр, энэ сонгуульд бүгд найрамдахчууд тэргүүлж байгаа гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ