Шэньжэн дэх iPhone үйлдвэрийн ажилчдын цалинг нэмжээ
2022-11-09

Хятадын Жэнжоу хотод байх iPhone үйлдвэрлэгч Foxconn компанийн үйлдвэрт хөл хорио тогтоосны улмаас шинэ загварын ухаалаг гар утасны нийлүүлэлтэд нөлөөлж, захиалга саатаж эхэлсэн талаарх мэдээлэл гарсан. 

 

Foxconn компани Жэнжоу дахь үйлдвэрт нь хөл хорио тогтоосны дараа бусад үйлдвэрүүдийнхээ ачааллыг нэмэхээр болсон юм. Захиалгаа амжиж гаргахын тулд ийнхүү бусад үйлдвэрүүддээ илүү ажил хуваарилах хүрээнд Шэньжэн хотод байх үйлдвэрийн цагийн ажлын хөлсийг нэмэхээр болжээ. 

 

SCMP сонины мээдэлснээр, Шэньжэн хотын үйлдвэрийн ажилтнууд цагт 24 юанийн хөлс авахаар болсон бөгөөд энэ нь өмнөхтэй харьцуулахад 14 хувиар нэмсэн дүн юм. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч үйлдвэрийн ажиллах хүч хангалтгүй байгаа тул ийнхүү цалинг өсгөсөн гэж холбогдох эх сурвалж мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, Жэнжоу дахь Foxconn компанийн үйлдвэрт 300 мянган ажилчин ажилладаг. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр энэ үйлдвэрт ковид дэгдэж, хөл хорио тогтоосон юм. Үүний улмаас iPhone гар утасны үйлдвэрлэл багссан талаар Apple компани мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин