Трамп: Завсрын сонгуулийн дүн миний 2024 оны төлөвлөгөөнд нөлөөлөхгүй

img

АНУ-д мягмар гарагт завсрын сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгууль нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт хугацааны дундуур явагддаг тул "завсрын сонгууль" гэж нэрлэгддэг бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгч Байдены үйл ажиллагаанд оноо өгөх, дараагийн ерөнхийлөгчөөр хэн тодрох талаарх таамаглал өгдөг гэж шинжээчид үздэг юм. 

 

Энэ сонгуулийн талаар АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ сонгууль Бүгд Найрамдах намын хувьд амжилттай болсон гээд урьдчилсан дүн 2024 оны улс төрийн ирээдүйн талаарх түүний төлөвлөгөөнд нөлөөлөөгүй хэмээн мэдэгджээ. 

 

"Намайг ихэд уурлаж бухимдсан гэсэн худал мэдээлэл яваад байх юм. Үнэндээ бүх юм эсрэгээрээ... Миний дэмжиж байсан хүмүүс сайн үр дүн үзүүлсэн" хэмээн Дональд Трамп Фокс Ньюс агентлагийн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ мэдэгджээ. Түүнчлэн Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хүмүүсээр бахархаж байгаагаа онцлоод тэднийг цаашид ч дэмжинэ хэмээн амалсан байна.

 

Улаанбаатарын цагаар 07:25 цагийн байдлаарх урьдчилсан мэдээллээр Трампын дэмжсэн 216 нэр дэвшигч ялалт байгуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ