АНУ-ын сонгууль: Нас барсан улстөрчийг дахин сонгожээ

img

АНУ-д мягмар гарагт завсрын сонгууль эхэлсэн. Энэ сонгуулийн урьдчилсан дүн лхагва гарагаас эхлэн гарч эхэлсэн бөгөөд саналын хуудсанд зохих өөрчлөлт хийж амжаагүйн улмаас нас барсан хүн конгресст сонгогдсон хэрэг гарчээ. 

 

Тодруулбал, 10 дугаар сарын есний өдөр таалал төгссөн, Пенсильваниас сонгогдож байсан Конгрессын гишүүн өрсөлдөгчдөөсөө хол тасархай санал аван дахин сонгогдсон талаар Daily Mail мэдээлсэн байна.

 

"Хууль тогтоох хурлын доод танхимд Питтсбург хотыг төлөөлж байсан Ардчилсан намын гишүүн Тони Делука 10 дугаар сарын есний өдөр 85 насандаа таалал төгссөн юм. Түүний нэрийг саналын хуудаснаас хасаж амжаагүй байжээ" хэмээн Daily Mail бичсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саналын хуудасны 98 хувийг тоолж дуусахад Делукад өгсөн санал 86 хувьтай байсан гэнэ. Улмаар нас барсан хүн ялалт байгуулсан тул дахин сонгууль явуулахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zunug uvgunuur udirduulsan ANU AN 2 shivshig
2022-11-10