Путин G20 уулзалтад оролцохгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг дамжуулжээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, G20-ийн дээд хэмжээний уулзалтад Путиний оронд ОХУ-ын Гадаад хэргийн саөйд Сергей Лавров оролцох гэнэ. Харин энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Кремлийн хэвлэлийн албанаас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.
Путин Индонези руу явахгүй байх шийдвэр гаргасан нь "өндөр төвшинд хурцадмал байдал үүсэж болзошгүй", түүнчлэн Европын төрийн тэргүүнүүд Оросын ерөнхийлөгчөөс дөлнө гэж болгоомжилсонтой холбоотой гэж эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ