Жилийн өмнө ОХУ руу нэвтрүүлсэн Монголын иргэдийн машиныг хураана

img

Хувьдаа ашиглах зорилгоор тээврийн хэрэгслийг Монголоос түр нэвтрүүлэх хугацааг зөрчсөн тохиолдол ихээр гардаг аж. Энэ зөрчилтэй холбоотойгоор 2022 он гарсаар  61 захиргааны хэргийг Буриадын Гаалийн газар нээжээ. 

 

"Ногдуулсан нийт татварын дүн 83 мянган рубльд хүрсэн. Иргэд түр хугацаанд зөөвөрлөж буй тээврийн хэрэгсэл гэж мэдүүлсэн суудлын машинаар Монголоос Орос руу ирсэн. Түр хугацаанд зөөвөрлөж байгаа тохиолдолд дээд тал нь нэг жилийн хугацаатайгаар зөвшөөрдөөг. Харин энэ хугацаа өнгөрсөн ч Монгол руу эргэж оруулаагүй машинууд байгаа тул ийм хэрэг нээсэн" хэмээн Буриадын Гаалийн газар тайлбарлажээ.

 

Ингэснээр Монголын 61 иргэнийг Гаалийн хууль зөрчсөн хэмээн үзэж захиргааны хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Улмаар шүүхийн шийдвэрээр, журам зөрчсөн иргэдэд торгууль ногдуулж, тээврийн хэрэгслийг нь хураах аж.

 

Үүний зэрэгцээ, түр хугацаагаар зөөвөрлөх журмыг зөрчсөн иргэд гаалийн татвар болон зөөвөрлөсөн автомашины татвар төлнө гэж Буриадын Гаалийн газар онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Рррр:
За би нэг нь байна. 1500 рублээр торгуулсан
2022-11-10
Zaa ah ah geed baidag humuusee odoo yahav.
2022-11-10
зочин:
дээрэмчин улс... ядруу Mонголчуудыг хүртэл мулзлаад эхлэх шив..
2022-11-10