Гуанжоуд ковидын есөн тохиолдол илэрсний улмаас хөдөлгөөн хорьж, бүх нийтийг шинжилгээнд хамруулж байна

img

Хятадын эрх баригчид "тэг ковид" бодлогоо үргэлжлүүлж, хот суурин газруудад коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоох, оршин суугчдыг нийтэд нь шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Энэ удаад, 15 сая гаруй хүн амтай Гуанжоу хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлыг дахин эхлүүлсэн талаар SCMP сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гуанжоу хотын эрх баригчид хотын таван дүүрэгт оршин суугчдыг бүгдийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан бөгөөд энэ таван дүүрэгт нийт есөн сая гаруй хүн оршин суудаг аж. Түүнчлэн шинжилгээнд хамрагдах дүүргүүдэд хөдөлгөөн хязгаарласан, оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон байна. 

 

Хамгийн сүүлд Гуанжоу хотод 2022 оны дөрөвдүгээр сард оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж байлаа. Энэ хотод 11 дүгээр сарын есний өдөр коронавирусийн халдварын есөн тохиолдол илэрсэн бол шинж тэмдэггүй өвчлөл 2546 бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ