АНУ Украинд тагнуулын нисэгчгүй нисэх аппарат нийлүүлэхээс татгалзжээ
2022-11-10

Украин дахь сөргөлдөөн хурцдах эрсдэлээс болгоомжлон АНУ тагнуул, цохилтын MQ-1C Gray Eagle дронуудыг Украинд нийлүүлэхээс татгалзжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр  The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.  

 

Gray Eagle дронуудыг нийлүүлвэл ОХУ үүнийг  "Оросын нутаг дэвсгэр дээрх байршлуудад цохилт өгөхийн тулд ашиглаж болзошгүй зэвсэгийг АНУ нийлүүлж байна" гэж ойлгож болзошгүй гэж болгоомжилсон хэмээн  эх сурвалж онцолжээ. Энэ дронуудыг бүтээдэг General Atomics компанид АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны шийдвэрийг хүргүүлсэн байна. 

 

Украин АНУ-аас энэхүү дронуудыг нийлүүлэхийг хүссэн талаарх мэдээлэл долдугаар сарын 22-ны өдөр гарч байлаа. Харин АНУ дрон нийлүүлэх эсэх шийдвэр гаргахдаа багагүй эргэлзэж, байлдааны талбар дээр дэвшилтэт технологио алдах, украинчуудыг дронтой ажиллахад сургах зэрэг олон эрсдэлийг авч үзэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал.:
Харин ч Оросууд шиг зэвсэгэ, зэвсгийн эд ангиа наймаалцахгүй. Украйнаас олзолсон зэвсгүүдээ Чеченчүүдэд зарж байна гэнэ лээ
2022-11-11
Нэгд Америк онгоцнууд муу. Нислэгийн зардал маш өндөр. Хоёрт нөгөө хохолууд нь хүнсээр солиод хэнд ч хамаагүй зарчихна шүү дээ. Тэдэнд най намбарцаг гэж байх биш.
2022-11-10
Мөнхжаргал.:
Харин ч Оросууд шиг зэвсэгэ, зэвсгийн эд ангиа наймаалцахгүй. Украйнаас олзолсон зэвсгүүдээ Чеченчүүдэд зарж байна гэнэ лээ