Дайчлагдсан эрчүүдийн төрөл төрөгсөд эрчүүдээ авчрахаар фронт руу явжээ

img

Оросын Воронеж хотоос армид дайчлагдсан эрчүүдийн төрөл төрөгсөд болох 70 хүн ойр дотныхоо хүмүүсийн араас Луганск мужийн Старобельск рүү явжээ. Тэд дайчлагдсан эрчүүдийг фронтоос буцаахыг шаардаж байгаа гэнэ. Энэ талаар "Дождь" суваг мэдээлсэн байна. 

 

Энэ арга хэмжээнд нэгдсэн нэгэн эмэгтэйн өгүүлснээр, түүний нөхрийг хоёр долоо хоног бэлтгэлд хамруулсны дараа Сватово орчмын тэргүүн шугам руу илгээжээ. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан дайчлагдсан эрчүүд "фронтын шугмаас хол явахаар шийдсэн" гэнэ.  Харин тэднийг Оросын өөр нэг цэргийн хэсгийн командлал олж, Старобельскийн цэргийн комендантын газар руу илгээжээ. Одоо тэнд 60 орчим хүн байгаа гэнэ. 

 

Өмнө нь дайчлагдсан эрчүүдийн төрөл төрөгсөд зохих албаныханд хандаж, Оросын командлалын төлөөлөгчид эрчүүдийг нь тэргүүн шугамаас татна эгж амласан ч одоо хүртэл энэ амлалтаа биелүүлээгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich duu Enhjargal jorlono
2022-11-10