Коронавирусийн халдвар нэмэгдсэний улмаас Хятадад нислэгүүдийг цуцалж эхэллээ

Хятадад коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэний улмаас нисэх буудлуудад нислэгүүдийг олноор цуцалж байгаа талаар SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Гуандун мужийн Гуанжоу хотын нисэх буудал нийт нийслэгийн 89 хувь буюу 1163 нислэгийг цуцалсан байна. Энэ хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас есөн сая гаруй хүн амьдардаг таван дүүрэгт бүх нийтийг шинжилгээнд хамруулахаар болсон юм.
Харин Бээжин хотын Шоуду нисэх буудалд 718 нислэг, Дасинд 767 нислэг цуцлагджээ. Энэ нь эдгээр нисэх буудлуудын нийт нислэгийн 75-86 хувийг эзлэж байгаа юм. Түүнчлэн Өвөр Монголын Хөх хот, Жэнжоу хотуудад ч нислэг цуцлагджээ. Коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ хоёр хотод нислэгийг бүрэн зогсоосон гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ