Либерийн Ерөнхийлөгчийн хүү АНУ-ын хөлбөмбөгийн шигшээд оржээ

img

Францын "Лилля" багийн довтлогч Тимоти Веа тун удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Тимоти Веа нь "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон Африкийн цорын ганц хөлбөмбөгчин, "Пари Сен-Жермен", "Челси" багуудад тоглож байсан Жорж Веагийн хүү аж. Жорж Веа 2018 онд Либерийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Харин хүү Тимоти Веа нь АНУ-д төрсөн байна. Тэрбээр АНУ-ын өсвөрийн болон залуусын шигшээд тоглож байгаад 2018 онд гол багийн бүрэлдэхүүнд багтах болжээ. 

 

Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ баг Англи, Иран, Уэльстэй нэг хэсэгт тоглох бөгөөд тэмцээн 11 дүгээр сарын 20-нд эхлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ