ФОТО: Чанарын шаардлага хангахгүй их хэмжээний мах, архийг устгалаа

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүдийн чанарын шаардлага хангахгүй 1300 кг махыг хураажээ. Үүний 800 кг махыг шүүхийн шийдвэрийн дагуу өнөөдөр Улаанчулуутын хогийн цэгт шатааж, устгалаа.
Өнөөдөр Өлзийт тал ХХК-ийн махыг устгасан бөгөөд үлдсэн 500 кг махны асуудлаар ААН-үүд шүүхэд маргаан үүсгэж, эцсийн шийдвэр гараагүй байгаа аж.
Мөн өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагын хурааж авсан архийг устгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ