Хойд мөсөн далай 2050 он гэхэд мөсгүй болж болзошгүй

img

Ердөө хэдэн жилийн дараа гэхэд л Хойд мөсөн далайн мөс хайлж магадгүй гэж эрдэмтэд анхааруулжээ. Туйлын мөс, мөнх цэвдэг хайлж, тэнгисийн мөс алга болох нь дэлхийн хүн амд ноцтой, сүйрэл дагуулсан нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлснийг  The Guardian дамжуулсан байна.

 

Хойд мөсөн далай нь багадаа 8000 жилийн туршид мөсөөр хучигдсан байсан бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас мөс хайлах явц хурдасч, 2050 он гэхэд зуны цагаар энэ далайд мөсгүй болох аюул нүүрлэсэн байна.

 

Эрдэмтдийн гаргасан энэхүү илтгэлд бусад бүс нутгуудад гарсан цаг уурын хачирхалтай үзэгдлүүдийг ч нэрлэжээ. Тухайлбал, 2021 онд Дорнод Антарктидад гуравдугаар сард бороо орсон бол Гренландын мөсний гадаргуу есдүгээр сард хайлсан байна. Түүнчлэн Альпийн мөс өнгөрсөн оны зуны гурван сард нийт талбайнхаа таван хувийг алджээ. Түүнчлэн мөнх цэвдэг хайлсны улмаас метан ялгарах нь нэмэгдэж байгааг эрдэмтэд анх удаа бүртгэн авчээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дэлхийн уур амьсгалын тэнцвэрт байдлыг барьдаг ойн моднууд хоргодож хойд туйлын мөс хайлж урсаад байхаар уур амьсгалд ноцтой өөрчлөгдөх нь аргагүй.
2022-11-10