Хонконгийн насанд хүрээгүй 38 мянган оршин суугч Британийн иргэншил авах хүсэлт гаргажээ

Британийн иргэншил авах тусгай хөтөлбөр 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлснээс хойш Хонконгийн 142 мянган оршин суугч Британийн иргэншилтэй болох хүсэлт гаргасан талаар SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн иргэншилтэй болох хүсэлт гаргасан 142 мянган хүний гуравны нэг нь буюу 38,6 мянга нь 18-аас доош насныхан байгаа гэнэ. Өргөдөл гаргасан хүмүүсийн 32,6 мянга нь 35-44 насныхан бол 27,8 мянга нь 45-54 насныхан байгаа аж. Британийн иргэншилтэй болох хүсэлт гаргасан хүмүүсийн 10 гаруй хувь нь одоо Британид амьдарч байгаа юм байна.
Тусгай хөтөлбөрт зааснаар 1997 оны долдугаар сарын нэгний өдөр буюу Хонконг БНХАУ-ын бүрэлдэхүүнд орохоос өмнө төрсөн хүмүүс Британийн иргэншил авах боломжтой аж. Гэхдээ Их Британийн эрх баригчид Хонконгийн насанд хүрээгүй оршин суугчдыг ч хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа тул тэдний зүгээс ихээхэн өргөдөл гаргасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ