G20 уулзалтын үеэр Байден, Блинкен нар Лавровтай уулзахгүй

img

Индонезид болох G20-ийн уулзалтад Оросын Ерөнхийлөгч Путин биечлэн оролцохгүй, харин Гадаад хэргийн сайд Сергей Лавров улсаа төлөөлөх болсон. Лавров ийнхүү дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Америкийн төлөөлөгчид тэр дундаа Ерөнхийлөгч Жо Байден, төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинекен нар Лавровтай уулзах төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Энэ талаар  АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ. 

 

Прайсын өгүүлснээр, дээд хэмжээний уулзалтын үеэр Сергей Лавров "ганцаардсан байдалд" орж болзошгүй, учир нь Украины хямралтай холбоотойгоор бусад орны төлөөлөгчид Оросын төлөөлөгчидтэй уулзах хүсэлгүй байх гэнэ.

 

G20-ийн дээд хэмжээний уулзалт Индонезид энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох юм. Энэ уулзалтад Владимир Путин биечлэн оролцохгүй, харин нэг уулзалтад цахимаар оролцоно гэж Дмитрий Песков мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-11-12
Мөнхжаргал:
В. Зелинськый очих учраас халширсан байх
2022-11-11
hehehe uulzahgui ni oilgomjtoi sh dee. Ugaasaa soriliin dain yum chini.
2022-11-11
аргаггүй шдээ очвол шууд ачигдах учраас
2022-11-11
Мөнхжаргал:
В. Зелинськый очих учраас халширсан байх