Бээжингийн олон улсын автосалон коронавирусийн улмаас цуцлагдлаа

img

БНХАУ-д коронавирусийн халдварын голомтууд дахин илэрч, халдвар бүртгэгдсэн бүс нутгуудад хязгаарлалтын арга хэмжээ авсаар байгаа юм. Лхагва гарагт гэхэд л коронавирусийн халдварын улмаас орон даяарх нисэх буудлууд ихэнх нислэгээ цуцалсан талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Энэ удаад Бээжингийн олон улсын автосалон -2022 арга хэмжээг цуцлахаар болжээ. Коронавирусийн халдварын нөхцөл байдал таагүй байгаа тул ийм шийдвэр гаргасан байна. 

 

Энэхүү үзэсгэлэнг жил бүр Бээжин, Шанхай хотуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд үзэсгэлэнд Хятадын болон гадаадын брендүүд шинэ машинуудаа танилцуулдаг юм. Автосалон 2022 оны дөрөвдүгээр сард болох ёстой байсан ч мөн л коронавирусийн халдварын улмаас хойшлогдож байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хятад иргэд нь жоом хулгана харх сарьсан багваахай мэлхий матар гэсэн есөн шидийн амьтан идээд байхаар хятад иргэдийнхэн дархлаа суларч амархан халдвар тусах нь аргагүй.
2022-11-11