"Ганц биечүүдийн өдөр"-ийн хямдрал Хятадад эхэллээ

img

Хятадын цахим худалдааны томоохон сайтууд жил бүр 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэдэг Ганц биечүүдийн өдрийг тохиолдуулан төрөл бүрийн барааг хямдралтайгаар худалдаалах ажлаа баасан гарагт эхлүүлжээ. 

 

Сурталчилгаа болон урьдчилсан захиалга авах ажил 10 дугаар сарын сүүлээр эхэлсэн юм. Хятадад Ганц биечүүдийн өдөрт зориулсан хямдралтай худалдааг 11 дүгээр сарын 11-нээс ч өмнө эхлүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд гурван үе шаттайгаар "шоппинг фестиваль" зарлаж, эхний үе шат нь 10 дугаар сарын 31-ний өдөр эхэлжээ.

 

Жил бүр хамгийн их хямдрал амладаг мөн хэрэглэгчид хамгийн ихээр сонгодог Алибаба корпорацийн Тимол сайт дээр энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 290 мянга гаруй бренд, олон сая хувиараа бизнес эрхлэгч, жижиг болон дунд бизнесийн төлөөлөл оролцох аж.

 

Хятадад Ганц биечүүдийн өдөр эсвэл Шопингийн дэлхийн өдөр гэж нэрлэгддэг хямдралтай худалдааны өдөр Алибаба дээр 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зарлагдах болсон. Энэ өдөр цахим худалдаанд тавигдсан бүхий л бараануудын үнэ ихээхэн хямдардаг байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ