Украинд хөлсний цэргээр дайтаж байсан Японы иргэн амиа алджээ
2022-11-11

Украины талд байлдахаар сайн дурын цэргээр явсан Японы иргэн амиа алдсаныг Японы засгийн газар баталжээ. Энэ талаар Kyodo агентлаг дамжуулсан байна. 

 

Японы иргэн амиа алдсан талаарх мэдээлэл эхлээд олон нийтийн сүлжээгээр тархаж, дараа нь холбогдох байгууллага энэ мэдээллийг шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Японы иргэн Украинд 11 дүгээр сарын есний өдөр амиа алдсан гэдгийг Японы Гадаад хэргийн яам баталсан гэнэ. Гэхдээ одоогоор энэ талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна. 

 

Энэ хэрэгтэй холбоотойгоор Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдэл хийхдээ Японы иргэдийг Украин руу явахаас татгалзах хэрэгтэй, тэнд байгаа хүмүүс нэн даруй явах хэрэгтэйг засгийн газар удаа дараа анхааруулж байгааг сануулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mgl:
САМУУРАЙ НАР 39 ОНЫ ДАЙНЫ ЯЛАГДЛИЙН ӨШӨӨГӨӨ АВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ..АМEРИКААС АВМААР ЮМ...2 ХОТЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧСАН....
2022-11-13
Хохь чинь тэрдээ.
2022-11-12