Стив Жобсын хуучин шаахайг дуудлагаар худалдана
2022-11-11

Apple-ийг үндэслэгч Стив Жобсын шаахайг АНУ-д дуудлага худалдаанд тавихаар болжээ. Julien’s Auctions дуудлага худалдааг зохион байгуулагчид Жобсын хуучин шаахай 60-80 мянган долларт хүрнэ гэж тооцоолж байгаа талаар Gizmodo мэдээлсэн байна.

 

Хүрэн өнгийн шаахай Стив Жобсыг илтгэх хувцаснуудын нэг байсан бөгөөд 1970-1980-аад онд энэ шаахайг удаан өмссөнөөр улан дээр нь түүний тавхайн ул мөр үлдсэн байдаг аж.  Стив Жобс энэ хуучин шаахайгаа өөрийнх нь зочид буудлуудын нэгийг удирддаг ахлах тогооч Марк Шеффд өгсөн байжээ.

 

Өмнө нь энэ шаахайг хэд хэдэн үзэсгэлэн, түүнчлэн дуудлага худалдаагаар оруулж байв. 2016 онд энэ хуучин шаахайг нэрээ нууцалсан хүн 3,4 мянган доллараар авч байжээ. Харин одоо энэ шаахайг 15 мянган доллараас эхлэн дуудах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Солиотой амьтад хаа сайгүй олон байх юм даа. кх кх кх
2022-11-12
Зочин:
????
2022-11-11