"Америкийн мисс" тэмцээнд анх удаа илүүдэл жинтэй транжендер бүсгүй түрүүлжээ

"Америкийн мисс" байгууллагын ивээл дор явагддаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа трансжендер эмэгтэй ялагч болсон талаар Evie сэтгүүл мэдээлжээ.
"Америкийн мисс" тэмцээн Нью-Гэмпшир мужид болсон бөгөөд 19 настай трансжендер бүсгүйг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн төдийгүй тэрбээр тэмцээний эхний шатны шалгаруулалтын ялагч болжээ. Нью-Гемпшир мужийн Дерри хотод болсон шалгаруулалтад 12 бүсгүй өрсөлдсөн байна. Тэдний дундаас ялагч болсон Брайан Нгуен төрөхдөө эрэгтэй байсан бөгөөд хүйсээ солиулсан гэнэ.
Одоо тэрбээр дараагийн шатанд орж, "Гемпширийн мисс"-ийн титмийн төлөө өрсөлдөх аж. Нгуен "Гемпширийн мисс" болж чадвал "Америкийн мисс" тэмцээний шувтаргын шатанд оролцох юм байна.
"Америкийн мисс" тэмцээний орон нутгийн титмийг хүртсэн анхны трансжендер эмэгтэй болсондоо туйлын баяртай байна" гэж Нгуен өгүүлжээ.
Гоо бүсгүйн тэмцээний эхний шалгаруулалтад ялагч болсон Нгуен сурлага, урлагийн салбартаа хосгүй амжилт гаргасан залуу бүсгүйчүүдийг дэмждэг буяны сангаас тэтгэлэг авах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ