Террористуудын гар доорхи Орос орон

img

Нэг жилийн өмнөх энэ өдөр манай хойд хөршийн нийслэл Москвагийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Домодедовогийн нисэх онгоцны буудал дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлэн 37 хүний аминд хүрч, 100 гаруй хүнийг шархдуулсан эмгэнэлт явдал гарч байсан юм. Өнөөдөр Домодедовогийн эмгэнэлт явдлын нэг жилийн ойд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийхэн эмгэнэл илэрхийлж, ойр дотныхныхоо дурсгалыг хүндэтгэж байна. Жилийн өмнө энэхүү аймшигт халдлага өдрийн 4 цаг 30 минутын үед олон улсын нислэгийн хүлээх танхимд болсон юм. Хойд Кавказаас гаралтай лалын шашинт 20 настай эрэгтэй биедээ тэсрэх бөмбөг нууж нисэх буудал руу нэвтэрсэн бөгөөд энэ үеэр Москвагийн томоохон нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд өчүүхэн ч ажиг сэжиг аваагүй байсан юм. Улмаар Кавказд исламын улс байгуулах жихадист бүлэглэлийн гишүүн хүлээх танхимын шалан дээр будгаар нэгэн үсэг зурж эхлэх үед л хамгаалалтын ажилтнууд түүнийг анхаарсан гэдэг. Харамсалтай нь тэднийг юу ч хийж амжаагүй байхад амиа золиослогчийн бие дэх бөмбөг тэсэрч орос, герман, англи, тажикстан, узбекстан, австри, укриан зэрэг үндэстний 37 иргэн амиа алдсан юм. Халдлагын дараа хэн ч хариуцлага хүлээгээгүй, амь үрэгдсэн хүмүүсийн төлөө төр засгаас эмгэнэл илэрхийлээд өнгөрснөөс өөрийг хийгээгүй билээ. Шашин хоорондын тэмцлийн золиосонд онгоц хүлээн суусан хүмүүс өртөөд л дууссан. Мөн Домодедово нисэх буудлын хамгаалалтын албаны удирдлагууд ажлаасаа огцорсон төдийгөөр энэ халдлагыг тойрсон дуулиан намжсан. Энэ халдлагаас бараг жил гаруйн өмнө нэгэн кавказ эмэгтэй хувцсандаа нуусан гар бөмбөгтэйгөө хэдэн зуун километрийн алсаас зорчиж олон арван аюулгүйн зурвасыг дамжсаар Москвад ирж амиа золиосолж байсан нь шуугиан дэгдээж байсан юм. Энэ үед л Оросуудын террористуудын эсрэг бэлтгэл муутай, аюулгүй байдал сул хэмээн шүүмжилж эхэлсэн. Гэсэн ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар Домодедовод бөмбөг тэсэрсэн. Олон улсын ажиглагчдын судалгаагаар Оросод болдог террорист ажиллагаа ихэвчлэн амжилтад хүрч олон хүний амийг аван оддог хэмээжээ. Үнэхээр ч Москвагийн театраас авахуулаад Домодедовог хүртэл тэсрэх бөмбөг барьж, буу зүүсэн жихадистууд зүгээр л зорчиж ирээд санасандаа хүрчихдэг тухай оросын хэвлэлүүдээр хангалттай шуугиж байлаа. Террорист халдлагад хамгийн ихээр өртөж болохуйц, хамгийн их хохирол амсах орнуудын жагсаалтад ОХУ АНУ-ын дараа ордог нь сонин. Оросууд Чечень, Уулын Карабахад хэчнээн цэргийн ажиллагаа явуулах тусам Москвад төдий чинээ амиа золиослогчид орж ирдэг хэмээх нь ч бий. Өнөөдөр нэгдүгээр сарын 24. Домодедовогийн дэлбэрэлтийн нэг жилийн ойн өдөр. Орос орон эмгэнэн гашуудаж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Orosuud bas terrorist gedeg ug surchjee kk partizan gedeg ug oros helend bas bdag ym san
2012-01-25
zochin:
orsiin ters uzeltenguud bol unendee baga yastanguud n shuu dee.tedniigee doosh n niigeed baihaar nohduud eldveer horloj baigaa bailgui dee.
2012-01-25
Монгол:
БАГА ҮНДЭСТЭНИЙГ ХЭТ ИХ ДАРЛАЖ ДОРОМЖИЛХООР ИНГЭХ Л БАЙХ ДАА. АХ, ДҮҮ, ААВ, ЭЭЖ, ҮНДЭСТЭНЭЭ ХЯДУУЛСАН ХҮМҮҮС ҮҮРДИЙН ӨШ САНАНА БИЗ ДЭЭ. ХЭРЭВ МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС, ЭХ ОРНЫГ ИНГЭСЭН БОЛ БИ Ч ГЭСЭН ЗҮГЭЭР БАЙХГҮЙ. ЯЛАНГУЯА ЭНЭ МУУ ҮНЭГ ЦАРАЙТ ПУТИНГ БОЛ ШУУД АЛНА. ЖИНХЭНЭ БАЛИАР ДЭЭРЭЛХҮҮ БАЛИАР НОВШ
2012-01-25
tsolmon:
hohi ni muu hulmas teneg ivanuud uursduu mash olon undesteng alj huadaj bga baij hutsvaa tui mai tuunii daraa namaig shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2012-01-25
mgl:
baga undestnuudiig daralsaar bgaad iim yumand hursen.orosuudyyn l buruu ,bas terrost ene ter geed soliorchihoj ee.oorsdiinhoo alsan hyadsanyg yagaad yarihgui bna
2012-01-24
mongol:
hohi ni shuudee orosuudiin uursdiinh ni buruugaas bolj bga shuudee orosuud mash olon dindad azi bolon bidnii neg heseg bolson buriad tuva halimaguudiin darklaj bna bas boloogui buriad tuva halimaguudiig bidnii esreg uzel bodoltoi bolgoj mongoltoi holboogui bie daasan uur undesten gej tolgoig ni ugaaj bna shuudee
2012-01-24
a:
оросуудад дарлагдаж мөлжүүлсэн бусад үндэстнүүд өдөр бүр эмгэнэн гашуудаж байдаг
2012-01-24
i:
Ovoo bosgoogui bol shaazgai yund suuh ve gej....
2012-01-24