Зеленский G20-ийн уулзалтад цахимаар үг хэлнэ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский G20 дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ баталлаа. Тэрбээр энэ арга хэмжээнд цахимаар оролцон үг хэлэх юм байна.
"Индонезид G20-ийн дээд хэмжээний уулзалт болно. Мөн энэ уулзалт дээр бид байр сууриа танилцуулна. Мөн олон асуултад нээлттэй хариулт өгнө. Биднийг дэмжиж буй хүн бүрт сонсгохын тулд нээлттэй хариулт өгнө. Мягмар гарагт би үг хэлнэ" хэмээн Зеленский мэдэгджээ.
G20 дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Балид болох юм. Оросын талыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөх бөгөөд Владимир Путин цахимаар оролцоно гэж мэдээлж байсан ч Путин цахимаар ч оролцохооргүй болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ