ОХУ-ын армид гадаадын иргэдийг алба хаах тухай зарлигт гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин армид алба хаах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, журамд оруулсан өөрчлөлтөөр гадаадын иргэд Оросын армид алба хаах боломжтой болсон гэнэ.
"Энэ заалт нь гадаад улсын иргэн (харьяалал) болон оршин суух зөвшөөрөлтэй, иргэний гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрхийг баталгаажуулсан бусад баримт бичигтэй иргэдийг тайван цагт <...> байнга оршин суух эрхийг баталгаажуулсан гадаадын иргэн, оршин суух зөвшөөрөл эсвэл бусад баримт бичигтэй гадаадын иргэдийг ОХУ-ын Зэвсэгт хүчинд цэргийн алба хаах журмыг тодорхойлсон" гэж баримт бичигт дурджээ. Түүнчлэн харьяалалгүй хүмүүс Оросын армид алба хаах боломжтой болсон гэж РИА Новости мэдээлжээ.
Өмнө нь ял эдэлж байгаа хүмүүсийг цэрэгт татах журам баталж байсан ОХУ энэ удаад гадаадын иргэдийг армид элсэх боломжийг тусгасан журам баталсан нь Украинтай хийж буй дайнд амссан цэргийн хохирлоо нөхөх зорилготой гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ