Монгол Улс ОХУ-аас нэмэлт эрчим хүч авах асуудлыг хэлэлцжээ

ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов, Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцсэн талаар Оросын Эрчим хүчний яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, түлш эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа цахилгаан эрчим хүч, тухайлбал ДЦС-3-ыг шинэчлэхэд хамтран ажиллах асуудлуудыг талууд хэлэлцсэн байна. Түүнчлэн өвлийн улиралд Оросоос Монгол руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцжээ.
Шульгиновын мэдэгдсэнээр, одоогоор станцыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тохиролцсон, ойрын үед ДЦС-3-ыг шинэчлэх засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөгдөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ