ОХУ-тай холбоотой тогтоолд Монгол дахин ТҮДГЭЛЗСЭН САНАЛ өгөв

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаалд гарын үсэг зуран, Орос, Украины дайн дэгдсэн өдрөөс л дэлхий дахин энэ үйлдлийг буруутган, ОХУ-ыг шүүмжилж байсан бол Оросын холбоотон, хамтын ажиллагаатай түнш орнууд нь энэ асуудалд болгоомжлонгуй хандсаар ирсэн. 

 

Хамтын ажиллагаатай, түнш гэж нэрлэгдэх ч үнэн хэрэгтээ Оросоос ихээхэн хамааралтай байдаг орнууд өнөөгийн үйл явдлыг "дайн" гэж нэрлэхээс зайлсхийж, төвийг сахисан, зарим тохиолдолд Оросын эрх баригчдын үйл ажиллагааг илтэд дэмжсэн мэдэгдэл хийсээр байгаа юм.

 

Манай улсын тухайд багагүй хугацаанд Украины дайнтай холбоотой албан ёсны мэдэгдэл хийгээгүйн эцэст илэрхийлсэн байр суурь нь "энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан" байсан. Түүнчлэн НҮБ дээр Оростой холбоотой санал хураалт дээр үргэлж "түдгэлзсэн" санал өгсөөр ирсэн юм. Оростой холбоотой тогтоолын төслийг дэмжиж болохгүй, дэмжихгүй байж бүр болохгүй нөхцөлд "түдгэлзэх" санал өгөх нь хамгийн зөв гарц гэж олон хүн үздэг ч үргэлж "төвийг сахисан, дундыг баримталсан бөөрөнхий явах нь буруу" гэж шүүмжлэх хүмүүс ч бишгүй. 

 

Энэ удаад манай улс дахин түтгэлзэх санал өгчээ. Тодруулбал, ОХУ дайны явцад Украинд учруулсан хохирлыг Оросоос нэхэмжлэх олон улсын механизм  бий болгох тухай тогтоолын төслийг НҮБ-ын  Ерөнхий чуулганаар хэлэлцүүлжээ. Тогтоолыг дэлхийн 14 орон дэмжээгүй, 70 гаруй орон түдгэлзсэн санал өгчээ. 

 

Тогтоолыг батлахад түдгэлзсэн санал өгсөн орнуудын ихэнх нь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Армени, Тажикистан, Мозамбик, Алжир, Египет зэрэг Африкийн орнууд байгаа бөгөөд энэ саналыг түтгэлзсэн орнуудын дунд Оростой хаяа нийлэн орших, хаашаа ч зугтах аргагүй хөрш болох Монгол Улс багтаж байна. 

 

Харин Багам, Беларусь, Эритрей, Хятад, Хойд Солонгос, Орос, Сири зэрэг 14 орон Оросоос дайны төлбөр нэхэмжлэх тогтоолыг эсэргүүцсэн санал өгчээ.

 

НҮБ-ын гишүүн орнууд санаачилсан тогтоолын төсөлд Орос улс түрэмгийллийнхээ үед олон улсын эрхзүй зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой хэмээн заасан байна. Орост хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор олон улсын шинэ механизм бий болгох санал гаргажээ. 

 

Тодруулбал, "олон улсын эрх зүйг зөрчсөн Оросын Холбооны Улсын үйлдлийн улмаас бүхий л хувь хүн болон хуулийн этгээдүүд, түүнчлэн Украины төр улсад" учирсан батлагдсан хохирол, алдагдлыг баримтжуулан тооцоолох улсын бүртгэл жагсаалт бий болгох талаар тогтоолд тусгасан байна. 

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсаны дараахан буюу гуравдугаар сарын хоёрны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Украины нөхцөл байдлын талаар санал хураалт явуулж байсан. Тухайн үед 141 улс дайны гал зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах тогтоолыг дэмжиж байв. Энэ санал хураалтад манай улс түдгэлзсэн санал өгсөн юм. 

 

Үүний дараа гуравдугаар сарын сүүлээр НҮБ-ын ерөнхий ассамблей Украины нөхцөл байдлын талаар дахин санал хураалт явуулахад  193 гишүүн орноос 140 нь дэмжиж, 38 улс түдгэлзсэний дотор Монгол Улс багтаж байлаа. 

 

Хамгийн сүүлд, Орос улс Украины дөрвөн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлсэн, ОХУ хуурамч олон нийтийн санал асуулга явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Энэ тогтоолыг 143 орон дэмжиж, Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Никарагуа улс эсэргүүцсэн бол Монгол зэрэг 35 орон түдгэлзсэн санал өгсөн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ саналын бидний шалтгаан, азгүй газар зүйн байрлал 2 хон адгийн түрэмгий дээрэнгүй улстай хиллэдэгт бгаа юм аа.Эд задарч бударч бж бид эрх чөлөөг мэдрэх бооно.
2022-11-15
Зочин:
Орос Хятадын дээгүүр хэн орж ирэх билээ? Чи эрүүл үү
2022-11-15
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-11-15
Иргэн:
Маш зөв шийдвэр
2022-11-15
Иргэн:
Амеркийн дарангуйлал, дойлуурын түрэмгийлэл хоёрыг долоо, долоо, Тэгээд энэ маш зөв үү?
2022-11-15
Үнэхээр тэд ороод ирвэл цаадуул чинь яаж ч чадахгүй... Дэмжлэгтэй дэмжлэггүй яаааааж ч чадахгүй....
2022-11-15
Дэрмээ:
ХУДЛАА ЦЭЭЖНИЙХЭЭ БАНГААР ТОМ ТОМ БҮЛТЭРЦГЭЭХ ЮМ АА. АРГАГҮЙ УЛААНБААТАР ГЭЖ ГАЛЗУУГИЙН ТОМ ЭМНЭЛЭГ ГЭДЭГ ҮНЭН БОЛОЛТОЙ. ХӨРШӨӨ СОНГОДОГГҮЙ, ЭЦЭГ ЭХЭЭ СОНГОЖ ТӨРДӨГГҮЙ ГЭДЭГ ҮГИЙГ САНАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ХОЁР ХӨРШ ТЭР ОЛОН УЛСТАЙ УЛСГҮЙ ЧИНЬ ХАМТ Л ОРШИЖ БАЙНА. ЮМАА МЭДЭЖ БУР. ЮУ ЯАСАН БӨГС ДОЛООХ, ӨӨРСДӨӨ ЦАГАА ТУЛБАЛ ЖИНХЭНЭ ДОЛООЦГООХ БАЙЖ... МОНГОЛ РУУ ЦЭРЭГЛЭЭД ОРООД ИРВЭЛ Ч ГЭХ ШИГ. ОРОС, ХЯТАДААС ӨӨР ОРЖ ИРЭХ ЮМ. ТЭНЭГ ЮМ ЯРИХАА БОЛЬЦГОО. ТҮДГЭЛЗЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН ЗӨВ. ТА НАРЫН СОЛИОРОХ ЭНД ХАМААГҮЙ. УРД ЮМ УУ ХОЙНО ОЧООД Л АМЬТАН БОЛЦГООХ МАЛНУУД АМНЫХАА ЗОРГООР ЧАЛЧИХАА БОЛЬ
2022-11-15
Санаа зовнигч:
Гадны аль нэг улс, эсвэл бүлэглэл манайх руу цэрэглэн орж ирэх тохиолдолд түүнийг эсэргүүцэх асуудлаар НҮБ санал хураахад Орос, Хятад улс түтгэлзвэл юу болох бол?
2022-11-15
Зочин:
Орос Хятадын дээгүүр хэн орж ирэх билээ? Чи эрүүл үү
Болд:
Монголтой монголгүй 140улс дэмжиж байгаа юм чинь болох юм нь болох л байлгүй. Үнэхээр бид Орос Хятад гэсэн хоёр мангасаас зугтаж чадахгүй юм чинь дуртай ч дургүй төвийг сахисан бодлого барих нь маш зөв шүү. Үнэндээ бол Ах дүүсээ алан хядсан хот тосгоныг үнс нурам болгосон түрэмгий дайнд эрүүл саруул ухаантай хүн бүхэн дургүй нь тодорхой
2022-11-15
зочин:
Mонгол белорусь 2 л Oросын хошногыг долоодог гэж бодсон чинь..күүвэ яахав ээ бас Cири, Xойд Cолонгос, Hикарагуа..
2022-11-15
Маш буруу жишиг:
Хэзээ нэгэн цагт бидэн рүү аль нэг хөрш маань түрэмгийлэн орж ирвэл дэлхий чамайг дэмжихгүй л гэсэн үг шүү. Чи бусдын зовлонг олж харахгүй бол , чиний зовлонг бусад нь олж харахгүй
2022-11-15
Үнэхээр тэд ороод ирвэл цаадуул чинь яаж ч чадахгүй... Дэмжлэгтэй дэмжлэггүй яаааааж ч чадахгүй....