Пит Дэвидсон, Эмили Ратажковски нар болзож эхэллээ
Питер Майкл Дэвидсон модель Эмили Ратажковскитэй болзож байгаа гэж "Us Weekly" сэтгүүлийн эх сурвалж мэдээлэв.
Питер Майкл Дэвидсон 1993 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн ба Америкийн инээдмийн жүжигчин юм. Тэрбээр 2014-2022 он хооронд найман улирлын турш “NBC” -ийн “Saturday Night Live” скетч инээдмийн цувралд жүжиглэж байжээ. Дэвидсон карьераа 2010-аад оны эхээр "Brooklyn Nine-Nine", "Friends of Friends" зэрэг кинонуудад туслах дүрд тоглож эхэлсэн. Түүний аав Скотт Мэттью Дэвидсон Нью-Йоркийн гал сөнөөгч байсан ч 2001 онд Дэлхийн худалдааны төвд тохиолдсон есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр нас баржээ.
"Пит, Эмили хоёр хэдэн сарын турш хосын харилцаатай байгаа мөн хосууд эхний шатандаа л явж байгаа, гэхдээ хоёулаа бие биедээ үнэхээр дуртай" гэж хэлэв.
Питийн хошин шогийн мэдрэмж хэн бүхнийг гайхшруулдаг. "Пит Эмилиг өдөр бүр инээлгэж байгаа бөгөөд бас их хайрладаг" хэмээн ойрын эх сурвалж тайлбарлаад байгаа юм.
Пит Дэвидсон хүүхэмсэг гэдгээрээ танигдсан бөгөөд олон алдартай экс найз охидтой.Тэр өмнө нь 49 настай Кейт Бекинсейл, 29 настай Ариана Гранде, 21 настай Кайа Гербер, 27 настай Фиби Дайневор, 28 настай Ларри Дэвидийн охин Кэззи Дэвид мөн Ким Кардашиан нартай болзож байжээ.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ