Стив Жобсын хуучин шаахай 200 мянган доллараар зарагджээ

Стив Жобсын өмсөж байсан хуучин шаахайг дуудлагаар худалдахаар болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ дуудлага худалдаа болж, нэрээ нууцалсан хүн Жобсын шаахайг худалдан авчээ.
CNN агентлагийн мэдээлснээр, нэрээ нууцалсан нэгэн худалдан авагч 15 мянган доллараас эхлэн дуудагдсан Стив Жобсын хуучин шаахайг 218 мянган доллараар худалдан авсан байна. Дуудлага худалдаа зохион байгуулагчид энэ шаахайг 60 мянган долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм.
Хүрэн өнгийн шаахай Стив Жобсыг илтгэх хувцаснуудын нэг байсан бөгөөд 1970-1980-аад онд энэ шаахайг удаан өмссөнөөр улан дээр нь түүний тавхайн ул мөр үлдсэн байдаг аж. Стив Жобс энэ хуучин шаахайгаа өөрийнх нь зочид буудлуудын нэгийг удирддаг ахлах тогооч Марк Шеффд өгсөн байжээ.
Өмнө нь энэ шаахайг хэд хэдэн үзэсгэлэн, түүнчлэн дуудлага худалдаагаар оруулж байв. 2016 онд энэ хуучин шаахайг нэрээ нууцалсан хүн 3,4 мянган доллараар авч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ