G20: Байденаас болж уулзалт цагаасаа хоцорч эхлэв

Индонезийн Бали аралд өнөөдөр G20-ийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн. Энэ уулзалтын оролцогчдоос хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирсэн тул уулзалт хоцорч эхэлсэн талаар Life.ru мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх анхны хурал орон нутгийн цагаар 09:30 цагт эхлэхээр товлогдсон байсан ч хурал цагтаа эхлэлгүй Америкийн Ерөнхийлөгч Байденыг 30 минут хүлээжээ.
Хэамгийн сүүлд Байден Камбожид болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтаар ч мөн ийн хоцорсон юм. Тухайн үед тэрбээр 30 минут хоцорсон ч арга хэмжээг Байденыг хүлээлгүй эхлүүлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ