Хятадын эрдэмтэд манж хэлийг хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухаан бүтээнэ

img

Хятадын эрдэмтэд манж хэлийг хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухаан боловсруулж байгаа талаар South China Norning Post сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрдэмтэд манж хэлийг таниж, сэргээх боломжтой хиймэл оюун ухаан боловсруулж байгаа гэнэ. 2013 оны байдлаар Хятадад манж хэл мэддэг хүний тоо 100 хүрэхгүй байжээ. Манж хэлийг мэддэг хүмүүс нь Хар мөрөн мужийн алслагдсан орон нутагт амьдардаг ахмад насныхан байгаа аж. 

 

Мөхөж буй энэ хэлийг хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухаан боловсруулж, манж хэлээр ярьдаг хүмүүс нас барсан ч энэ хэлийг цааш өвлүүлэх боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Ингээд эрдэмтэд манж хэлтэй хүмүүсээс цуглуулсан дуу бичлэгүүд дээр үндэслэн хиймэл оюун ухааныг манж хэл танихад сургаж байгаа аж. Манж хэл хүнд мөн сургалтын гарын авлага байдаггүй нь эрдэмтдийн ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар эрдэмтэд онцолжээ.

 

Манж хэл нь Цин гүрэнд хятад, монгол хэлний зэрэгцээ ашиглагдаж байсан албан ёсны хэл юм. Энэ хэл өөрийн гэсэн цагаан толгойтой. Өдгөө Хятадад 10 сая манж хүн амьдардаг бөгөөд 55 үндэсний цөөнхийн нэг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сэрж зүүдэл
2023-07-24
Зочин:
Хуц. Сэрж зүүдэл
2023-07-24
Hovd deer ueiin shinduunii hujaanuud
2022-11-15
Бадарч тахар:
30 жилийн дараа монгол яг ийм бллно
2022-11-15
Зочин:
Сэрж зүүдэл
Зочин:
Хуц. Сэрж зүүдэл
Монголчууд бидэнд сургамжтай Хятад гэж том аюул байна
2022-11-15
Манайд манж-хужаагийн үлдэгдэлүүд дүүрэн болсон шүү
2022-11-15
mgl:
манж мөхөж Монгол үүрд оршино Монгол улс мандтугай Монгол туургаднууд нэгдэн хүчирхэгжих болтугай хурай хурай хурай уухай
2022-11-15