Зеленский: Сөргөлдөөнийг зогсоож болох цаг нь ирсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бали арал дээр эхэлсэн G20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцогчдод хандан цахимаар үг хэллээ. Ийн үг хэлэхдээ Орост хандан санал тавьсан талаар AFP агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "бүгдийг бүгдээр" гэсэн хэлбэрээр олзны хүмүүсээ солилцохыг Зеленский Орост санал болгожээ. Мөн аюулгүй байдлын баталгааны талаарх хэлэлцээрийн төслийг гаргаж байгаа талаар мэдэгдээд Оросыг цэргээ гаргахыг шаардсан байна.
Түүнчлэн Оростой өрнөж буй сөргөлдөөнийг "зогсоож болох" цаг нь ирсэн гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлжээ. Гэхдээ Киевийг хэлэлцээ хийхийг шахахгүй байхыг бусад оронд хандан уриалсан байна.
Мөн энэ мэдэгдлээрээ тэрбээр үр тарианы хэлэлцээ 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссаны дараа дахин сунгах хэрэгтэй гээд Николаевск мужийг ч энэ хэлэлцээрт хамруулахыг Зеленский санал болгожээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ