Шанхайн Диснейленд хэзээ нээгдэх нь тодорхойгүй

Коронавирусийн халдварын улмаас үйлчлүүлэгчдээ ч гаргалгүй хааж байсан Шанхайн Диснейленд хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа талаар SCMP сонин мэдээлжээ.
Шанхайн Диснейлендийн албан ёсны сайт дээр парк тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй гэсэн зар мэдээлэл гарсан байна. Үйл ажиллагааг хэзээ сэргээх талаар тусгайлан зарлана хэмээн мэдээлэлд онцолжээ.
Шанхайн Диснейленд 2022 оны 10 дугаар сары 31-ны өдөр хаагдсан юм. Тухайн үед паркийн нутаг дэвсгэр дээр коронавирусийн халдвар илэрсний улмаас үйлчлүүлэгчдийг гаргалгүй хааж, бүх хүнээс шинжилгээ аван, сөрөг хариутай хүмүүсийг л гаргаж байлаа. Өнгөрсөн жилийн намар мөн л коронавирусийн халдварын улмаас Диснейлендийг үйлчлүүлэгчдийнх нь хамт гэнэт хааж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ