Истанбулд дэлбэрэлт болжээ

Туркийн Истанбул хотын Фатих дүүрэгт тодорхойгүй шалтгааны улмаас таван автомашин шатсан талаар Mynet сонин мэдээлжээ. Хэргийн газарт дэлбэрэх чимээ сонсогдсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Үйл явдлыг харсан гэрчүүдийн өгүүлснээр,зэрэгцүүлэн байрлуулсан машинуудын нэгнээс нөгөө рүү гал авалцан шатжээ. Орон нутгийн цагаар 00:20(shuud.mn: Улаанбаатарын цагаар 05:20 цаг)-т галыг бүрэн унтраасан байна. Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зогсоолд тавьсан нэг машин шатсаны улмаас бусад машинууд руу гал орон, шатсан бөгөөд цагдаагийнхан эхний машин шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Энд дуулгахад, ням гарагт Истанбул хотод дэлбэрэлт болж зургаан хүн амиа алдан, 80 гаруй хүн шархадсан юм. Энэ хэргийг эрх баригчид алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн бөгөөд сэжигтэн эмэгтэйг баривчлан мэдүүлэг авч байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ