Путин эзлэн түрэмгийлэгдсэн Украины хотуудад Цэргийн алдар цол олгов

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эзлэгдсэн хотууд болох Мелитополь, Мариуполь хотуудад "Цэргийн алдрын хот" цол олгожээ. Холбогдох тушаалыг Оросын эрх зүйн мэдээллийн портал дээр нийтлэгдсэн байна. 

 

"Эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хотын хамгаалагчдын гаргасан эр зориг, нугарашгүй байдал, нийтээр баатарлаг үйлс гаргасны төлөө" ийм цол олгож байгаа талаар Путиний зарлигт тусгажээ.

 

РИА Новости агентлагийн мэдээлснээр, "Победа" зохион байгуулах хорооны хурлын дараа Путин ийм шийдвэр гаргасан бөгөөд хурлын үеэр Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Геннадий Красников Путинд хандан эдгээр хотуудад цол олгох санал тавьсан байна.

 

2022 онд Оросын цэргүүд Мелитополийг эзлэсэн нь "геополитикийн чухал зорилтыг биелүүлсэн явдал" байсан хэмээн Красников мэдэгджээ. "Цэргийн тусгай ажиллагааны явцад Мариуполийг чөлөөлсөн нь мөн л чухал стратегийн шийдвэр байсан" хэмээн Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 

 

Путин өөр нэг тушаалаар есөн хотод "Хөдөлмөрийн гавьяаны хот" цол олгосны дунд Украины Горловка, Луганск хот байгаа бол үлдсэн нь Оросын Астрахань, Вологда, Златуста, Каспийск, Норильск, Орск, Якутск хот аж.

 

Энд дуулгахад, "Цэргийн алдрын хот" гэсэн цолыг Орост 2007 онд бий болгосон. Тэр үеэс хойш 45 хот ийм  цол хүртжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ямар тэнэг нэр вэ соц үеийн
2022-11-17
Доромжилчих юм байна л даа
2022-11-17
Мөнхжаргал:
Харин тийм. Ялангуяа Мариуполийн хамгаалагчид. Хачин жигтэй.
2022-11-17
Ene Orosiin udirdlaguud bur soliorch duuschee
2022-11-16
Зөв:
Украин давшаад одоо оросууд эдгээр хотыг хориглон хамгаалж байлдана. Зөв л зөгнөжээ
2022-11-16
Ха ха:
Хотыг хамгаалсан нь украинчууд байх шүү.
2022-11-16
Доромжилчих юм байна л даа
Мөнхжаргал:
Харин тийм. Ялангуяа Мариуполийн хамгаалагчид. Хачин жигтэй.