Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт гаргалаа

img

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ Холбооны сонгуулийн комисст гаргажээ. Энэ талаар Фокс ньюс дамжуулсан байна. 

 

"АНУ-ыг дахин агуу болгохын тулд АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаагаа өнөөдөр би зарлаж байна" хэмэн Дональд Трамп мэдэгджээ.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденыг мөн шүүмжилсэн байна.

 

"Надаас өмнө хэн ч тэмцэж байгаагүйгээр би тэмцэнэ. Бид ардчилагчдыг ялж, манай улсыг сүйрүүлж байгааг зогсооно. Жо Байден бол авилга, хэт зүүнтний нүүр царай" хэмээн  Трамп мэдэгдсэн байна.

 

Трамп 11 дүгээр сарын 15-нд чухал мэдэгдэл хийнэ гэж 11 дүгээр сарын наймны өдөр мэдэгдэж байлаа. Түүний энэ чухал мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхтэй холбоотой гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ