НАСА сар руу SLS пуужин хөөргөлөө

img

Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас 11 дүгээр сарын 16-ны өдөр  Artemis 1  сар руу хөөрөх нислэгийн ажил эхэлж, SLS шинэ пуужинг сансарт хөөргөжээ. Хөдөлгүүрт асуудал гарсан, түлш алдагдсан, цаг агаарын таагүй нөхцөл тохиосон зэрэг асуудлаас болж энэ пуужинг хөөргөх ажлыг удаа дараа хойшлуулж байсан юм.

 

SLS  нь тойрог замд 95 тонн ачаа хүргэх чадвартай 98 метрийн урттай асар том пуужин юм. Одоо энэ пуужин Орион хөлгийг сансрын орон зайд хүргэж, дараа нь тээвэрлэгчээс салаад 25 өдрийн автомат нислэгийн горимд орох юм байна. Энэ пуужин сарыг тойроод дэлхийд 12 дугаар сарын 11-ний өдөр Номхон далайд газардах аж.

 

Artemis 1 нь сансрын нисэгчгүй нислэг юм. Орион хөлгийн бүхээгт сансрын нисгэгчид байх суудал дээр хоёр манекен суурилуулсан бөгөөд энэ нь нислэгийн туршид цацраг болон нарны тэсрэлтийн нөлөөг үнэлэх зорилготой гэнэ. Мөн нэг манекен нь AstroRad хантаазтай, энэ хантаазыг сансарт анх удаа турших юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-17