Америкийн рэпер Blueface халдлага хүний амь нас хөнөөхийг завдсан, хөнөөлт зэвсэг ашигласан, буугаар буудсан гэсэн шалтгаанаар баривчилсан талаар People сэтгүл мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лас-Вегас хотноо 25 настай рэперийг баривчилсан бөгөөд тэрбээр баривчлагдах үедээ найз охинтойгоо явж байсан гэнэ. Түүнчлэн бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэсэн хэрэг түүнд нэмэгджээ.
Жонатан Портер буюу Blueface нэрээрээ алдартай рэпер өнгөрсөн жил зодооны хэрэгт оролцон, Калифорнийн нэгэн шөнийн цэнгээний газрын гадна паспортоо үзүүлэхийг шаардсан хамгаалагчийг зэрлэгээр зоджээ. Энэ үедээ тэрбээр галт зэвсэг ашигласан нь тогтоогдсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |