Марадонагийн бөмбөгийг 2,3 сая еврогоор худалджээ

img

1986 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн шатанд Английн шигшээ багийн эсрэг Аргентиний хөлбөмбөгчин Диего Марадона гоол оруулж байсан.

 

Энэ гоолыг оруулсны дараа Марадонаг "бурхны гар" хэмээн нэрлэх болсон бөгөөд энэ гоолыг оруулахдаа ашигласан бөмбөгийг дуудлага худалдаагаар 2,3 сая еврогоор зарсан талаар РИА Новости мэдээлжээ. Бөмбөгийг 2,8-3,4 сая еврод хүрнэ гэж тооцоолж, 570 мянган еврогоос эхлэн дуудсан байна.

 

Энд дуулгахад, энэ оны тавдугаар сард Sotheby's дуудлага худалдаагаар мөн л дээрх тоглолтын үеэр Марадона өмсөж байсан футболкийг худалдсан юм. Одоогоос 36 жилийн өмнө Марадонатай футболкаа солилцох байсан, Английн багийн хагас хамгаалагч асан Стив Хож энэ футболкийг дуудлага худалдаагаар оруулж, 9,3 сая доллартай болжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ