Новосибирскээс дайчлагдсан эрчүүд байлдахаас татгалзжээ

img

ОХУ-д есдүгээр сард зарлагдсан хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд Новосибирск мужаас дайчлагдсан эрчүүд тэргүүн шугаманд байлдахаас татгалзаж, ар тал руу илгээх хүсэлт гаргажээ. Энэ талаар дайчлагдсан хоёр эрийн ар гэрийнхэн НГС хэвлэлд мэдээлсэн байна. 

 

Дайчлагдсан эрчүүдийн өгүүлснээр, тэд байнгын буу, дэлбэрэлтийн чимээн дор байгаа, цэргүүд хоноглохын тулд хаягдсан байшин олсон, тусгайлсан бэлтгэл хийгээгүй гэнэ. Мөн байлдааны талбарт командлагчдаас тушаал ирээгүй, түүнчлэн цэргүүдэд хангамж өгөөгүй байна. Цаашид хэрхэхээ мэдэхээ больсон цэргүүд 11 дүгээр сарын наймны өдөр рапорт бичиж, албаа цааш үргэлжлүүлэн хаах боломжгүй байгаагаа илтгэжээ.

 

Мөн цэргүүд цэргийн прокурорын газар хандсан гэнэ. Тэднийг анх дайчлахдаа ар талд үүрэг гүйцэтгүүлнэ гэж хэлсэн ч байлдааны ажиллагаа өрнөж буй талбар руу явуулжээ. Ийнхүү фронт руу илгээхдээ зохих бэлтгэлийг хангаагүй гэж үзсэний улмаас дайчлагдсан эрчүүд ийнхүү рапорт бичсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudal tenegteed bai, malaa
2022-11-18
Хуц малаа чи очиж байлд тэгүүл.юун сүрхий тушаал энэ тэр өөрсдөө өдүүлж байлдсан болохоос Украйнчууд ороод буу сум блоо юу.нөхцөл бдлдаа зөв дүгнэлт хий махан гүзээл бгааз новш чинь
2022-11-18
зочин:
Агуу их Оросыг муулах юм аа олж ядах юм даа.
2022-11-18
дургүйд хүчгүй гэж үнэн үг шүү
2022-11-18
Баяр:
Цэргийн ээжүүд хэрэв жагсвал тэднийг бас шоронд хийнэ
2022-11-18
Zochin:
Dainii tsagiin huuliar tatagdsan humuus hezee ch hel am.hiih .baildahaas tatgalzah erhgui.dainii tsagiin huuli uilchildeg shuu.Teneg yum bichihee boli.
2022-11-17
Хуц малаа чи очиж байлд тэгүүл.юун сүрхий тушаал энэ тэр өөрсдөө өдүүлж байлдсан болохоос Украйнчууд ороод буу сум блоо юу.нөхцөл бдлдаа зөв дүгнэлт хий махан гүзээл бгааз новш чинь
Болд:
Үхэл рүү хэн ч явах дургүй байгаа шүү дээ. Дуртай хүн гэж байхгүй шүү дээ. Аугаа их Орос ах гээд л өмөөрч бичээд байдаг манай хэдэн улаан зусарч нар ч гэсэн цагаа тулаад ирбэл дайнд явахгүй л гээд зугтна даа
2022-11-17
Баяр:
Цэргийн ээжүүд хэрэв жагсвал тэднийг бас шоронд хийнэ
Цэргүүдийн ээжүүд гудманд гарвал л дайн зогсоно
2022-11-17
хүн алах хамгийн муухай ажил хөөрхий хүмүүс амьдарч л байг . монголд хүн алахыг мандуулаад байгаа хүмүүс бол хятдууд байгаа. хоорондоо алалцаж цөөрүүлэх санаатай
2022-11-17