Төлөөлөгчдийн танхимд олонх болсон бүгд найрамдахчуудад Байден баяр хүргэв

img

Завсрын сонгуулийн дүнгээр Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд Найрамдах Намын гишүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэсэн талаар NBC суваг мэдээлжээ. 

 

"Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд ялалт байгуулсанд намын даргад нь баяр хүргэе. Үр дүнд хүрэхийн тулд Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчуудтай хамтран ажиллахад бэлэн" хэмээн Жо Байден мэдэгджээ. Түүнчлэн өнгөрсөн сонгууль Америкийн ардчиллын хүч, тогтвортой байдлыг харуулсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цохон тэмдэглэсэн байна.

 

АНУ-д 11 дүгээр сарын наймны өдөр завсрын сонгууль болсон юм. Урьдчилсан таамаглалаар Конгрессын доод танхимд бүгд найрамдахчууд хяналтаа тогтоох нөхцөл бүрджээ. Бүгд Найрамдах нам төлөөлөгчдийн танхимын 218 суудлыг авсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ