Мьянмар Британийн элчин сайд асан Боуманыг өршөөн суллажээ

img

Мьянмарт болсон төрийн эргэлтээр эрх мэдлийг гартаа авсан цэргийн хунт 6000 хоригдлыг өршөөлөөр сулласны дотор гадаадын дөрвөн иргэн байгаа талаар Myanmar Now мэдээллийг агентлаг мэдээлжээ. Мьянмарын Үндэсний өдөрт зориулан ийнхүү олон хүнийг сулласан гэнэ. 

 

Суллагдсан хүмүүсийн дунд Их Британийн элчин сайд асан Вики Боуман, Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Жигийн эдийн засгийн зөвлөх асан, Австралийн иргэн Шон Тернелл, Японы сэтгүүлч Тору Кубота, мөн Америкийн ботаникч Кьяту Хтай Оо нар багтжээ. 

 

Элчин сайд асан хатагтай Боуманыг цагаачлалын хууль зөрчсөн хэмээн буруутган хорьсон аж. Түүнчлэн мөн ийм зүйл ангиар Боуманы нөхөр, Мьянмарын иргэнийг шүүхээс ял шийтгэсэн байна. Харин энэ удаагийн өршөөлөөр Боуманы нөхөр суллагдсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

 

Австралийн иргэн Тернеллийг төрийн нууцын тухай хууль зөрчсөн, Японы сэтгүүлчийг бослого үймээнд турхирсан, АНУ-ын ботаникчийг алан хядах ажиллагаанд буруутган хорих ял оноосон байжээ.

 

Эргэн сануулахад, 2021 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарт цэргийн эргэлт гарч, иргэний удирдлагыг баривчилсан юм. Шинэ засгийн газрын эсрэг ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байсан бөгөөд энэ үеэр 70 гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарч байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ