Швед улс НАТО-д элсэхийн тулд Үндсэн хуулиа өөрчилжээ

НАТО-д элсэх өргөдөлдөө Туркээс дэмжсэн санал авахын тулд Шведийн эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилжээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, терроризмын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахаар тусгасан байна. Шведийг НАТО-д элсэх хүсэлт гаргахад Турк улс чухамхүү ийм шаардлага тавьж байсан аж.
Нэмэлт өөрчлөлтийг парламентын 349 гишүүний 278 нь дэмжсэн байна. Ингэснээр терроризм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, терроризмыг дэмждэг аливаа холбоодын эрх чөлөөг хязгаарлах боломжтой болж байгаа юм байна. Тэр дундаа энэ төрлийн байгууллагад элссэн хүмүүст эрүүгийн хариуцлага ноогдуулах, элсэхийг хориглох заалт тусгагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ