Илон Маскийн шүтэн бишрэгчид 600 мянган доллараар хөшөө бариулжээ

img

Tesla, SpaceX компаниу;ын үүсгэн байгуулагч Илон Маскийн шүтэн бишрэгчид Маскад зориулан хөшөө бүтээжээ. Маскийг дүрсэлсэн өвөрмөц хөшөөнд чамгүй их мөнгө орсон талаар Naked-science мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шүтэн бишрэгчид нь Илон Маскад есөн метр өндөртэй хөшөө бэлэглэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ хөшөөг бүтээхэд есөн сарын хугацаа, 600 мянган доллар шаардагджээ. Хөшөө бүтээхэд гаргасан зардлыг Маскийн шүтэн бишрэгчдийн хандиваас босгосон байна. 

 

Хөшөө босгох хандивыг өрнүүлсэн "Elon Goat Token" криптовалютын компанийн төлөөлөгчдийн өгүүлснээр "Харсан хүмүүс инээмсэглэх, Маск ч өөрийгөө хараад инээгээсэй гэсэндээ хөшөөг  бүтээсэн" гэнэ.

 

Хөнгөн цагаанаар бүтээсэн энэ хөшөөг 11 дүгээр  сарын 26-ны өдөр Тесла компанийн офист Маскад гардуулан өгөх юм байна. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hh:
өт хорхой юмуу
2022-11-19