Оросын пуужин Украины орон сууцны барилгыг онож, долоон хүн амиа алджээ

Украины Запорож мужийн Вольнянск хотод Оросын пуужингийн цохилтын улмаас долоон хүн амиа алджээ. "Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, дөрвөн давхар орон сууцны барилгыг Оросын пуужин оносон байна.
Пуужингийн цохилтод өртсөн барилгын нурангийг цэвэрлэж дуусаагүй, эрэн хайх аврах ажил үргэлжилж байгаа тул амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй, барилга бүрэн сүйрсэн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны орлогч дарга Кирилл Тимошенко мэдэгджээ.
Үүнээс өмнө, Николаев хотод Оросын пуужин таван давхар орон сууцыг оносны улмаас байрны нэг орц бүхэлдээ нурж, зургаан хүн амиа алдсан байна. Оросын эрх баригчид Вольнянск болон Николаевт энгийн иргэд амиа алдсантай холбоотой ямар нэг тайлбэр мэдээлэл хийгээгүй гэж "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ