Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин хөөргөв

img

Хойд Солонгос 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод тэнгисийн чиглэлд пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо пүрэв гарагт мэдээлж байлаа. Энэ пуужингийн төрөл болон нислэгийн талаарх тодорхой мэдээлэл гараагүй байсан юм.

 

Хойд Солонгос 11 дүгээр сарын 17-ны өдөр хөөргөсөн пуужин нь тив алгасах баллистик пуужин  байсан аж. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Хойд Солонгос 11 дүгээр сарын 17-ны өдөр хөөргөсөн пуужин 240 км зам туулж, Солонгосын хойгийн дорнод эрэг орчимд унажээ. Энэ пуужинг Канвандо мужийн Вонсанаас орон нутгийн цагаар 10:48 цагт хөөргөсөн гэж Японы тал мэдээлсэн байна. Ийнхүү пуужин хөөргөснийг БНСУ "ноцтой өдөөн хатгалга" хэмээн нэрлээд, пуужин харвахаа зогсоохыг уриалжээ. 

 

Пүрэв гарагт, ийнхүү пуужин хөөргөхөөс өмнө, 11 дүгээр сарын 17-ны өдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чвэ Сон Хи мэдэгдэл хийхдээ АНУ, Япон, Өмнөд Солонгосын хооронд хийсэн саяхны хэлэлцээ Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг "улам тааварлашгүй болгож байна" хэмээн онцолсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ