Казахстаны сонгууль: Токаев дахин сонгогдов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев ялалт байгуулж байгаа талаарх урьдчилсан мэдээллүүд гарчээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, "Нээдттэй нийгэм" бүс нутгийн судалгааны олон улсын хүрээлэн ням гарагт явуулсан урьдчилсан санал асуулгаар өнөөгийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 82,45 хувийн санал авч, дахин сонгогджээ. Харин Казахстаны эрх баригч "Аманат" намаас явуулсан судалгаагаар Токаевын төлөө 85,52 хувь саналаа өгсөн байна.
Урьдчилсан мэдээллээр, сонгуулийн ирц 69,43 хувь буюу Казахстаны 12 сая сонгогчийн 8,3 сая нь сонгуульд оролцон, саналаа өгчээ.
Энэ удаагийн сонгууль нь ээлжит бус сонгууль байсан бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгч Токаев ээлжит бус сонгуулийг өөрөө зарласан юм. Энэ нь эрх мэдлээ хуульчлан батлах гэсэн санаа гэж шинжээчид үзэж байв. Сонгуульд зургаан нэр дэвшигч оролцсоноос Токаеваас бусад тав нь нэг их олны танил болоогүй нэр дэвшигчид байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ