АНУ-д ижил хүйстнүүдийн клубт халдлага болж, таван хүн амиа алджээ

img

АНУ-ын Колорадо мужийн Колорадо-Спрингс дэх ижил хүйстнүүдийн шөнийн клубт бямба гарагт зэвсэгт этгээд халдлага болж, таван хүн амиа алдаж олон хүн шархадсан талаар "Америкийн дуу хоолой" радио мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийг 22 настай Андерсон Ли Олдрич гэгч үйлдсэн бөгөөд Олдрич клубт орж ирмэгцээ гал нээж, хажууд нь байсан хүмүүс саад болох хүртэл буудсаар байсан гэнэ. Түүнийг клубт байхад нь баривчилсан, энэ хэргийг үйлдэх болсон сэдэл хараахан тодорхойгүй байгаа аж. Энэ хэргийн улмаас таван хүн амиа алдаж, 18 хүн шархаджээ. 

 

Хэрэг үйлдсэн этгээдийг клубээр үйлчлүүлж байсан хүмүүс аюулгүй болгосон бөгөөд "хоёр хүн зэвсэгт этгээдэд эсэргүүцэл үзүүлэн, зодолдож, ингэснээр өөр олон хүний амийг хохироох, шархдуулахад саад болсон, тэдний энэ баатарлаг үйлсэд бид өртэй" хэмээн Колорадогийн цагдаагийн газрын дарга мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дайн боож байгаагаас ч олон хүн энэ оронд амиа алдах юм,
2022-11-21
БАЯРСАЙХАН:
ИЖИЛ ХҮЙСТНҮҮД ГЭЖ САНАА СЭТГЭЛ НИЙЛЭЭД САЙХАН АМЬДАРЧ БАЙВАЛ БУРУУ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ
2022-11-21