Катар-2022: Ван Дейк хоригийг үл тоон ЛГБТ цөөнхийг дэмжинэ

Энэ удаагийн ДАШТ хатуу дэг жаягтай орон, тэр дундаа бэлгийн цөөнхүүд болох ЛГБТ-г хууль бус гэж үздэг Катарт болж байгаагаараа ихээхэн дуулиан тарьж байгаа юм. Энэ улсад ижил хүйстний харилцааг хууль бус гэж үздэг тул ФИФА ЛГБТ-г дэмжсэн аливаа үйлдлийг хориглосон.
Хэдийгээр ийм хориг үйлчлэх ч "Ливерпуль", Нидерландын шигшээгийн хамгаалагч Ван Дейк ЛГБТ-г дэмжин "One Love" гэсэн бичигтэй бүч зүүхээр болжээ. Энэ талаар Championat.com мэдээлсэн байна.
"Маргааш би OneLove бичиг зүүнэ. Бидний үзэж байгаагаар юу ч өөрчлөгдөөгүй. Ийм бичиг зүүснийхээ төлөө би шар хуудас авбал бид үүнийг хэлэлцэх шаардлагатай болно. Учир нь би шар хуудастай тоглох дургүй" хэмээн Дейк өгүүлжээ.
Үүнээс өмнө, Английн шигшээ багийн ахмад Гарри Кейн ЛГБТ-г дэмжсэн бүч зүүхийг ФИФА хориглосон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ