Ачааны автомашин мод мөргөж, нэг хүн гэмтжээ

Ачааны автомашин мод мөргөж, жолооч хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээг дотор 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч 44 настай Б хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ