Эштон Катчер загварын шоу хэсэж байна
Деми Мурыг араар нь тавьж залуухан бүсгүйтэй орооцолдсон нь хэвлэлээр шуугиан дэгдээсний дараа Эштон Катчер эхнэрээсээ салсан билээ. Деми Мур, Эштон Катчер нарын хамтын амьдрал дууссаны дараа паппарациуд шинэхэн дуулиан олохоор тэднийг мөрдөх нь ихэсчээ. Энэ талаар Эштон Катчер ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж түүний амьдралыг сэтгүүлчид хэвийн өрнөх бололцоо олгохгүй байгаа талаар гомдоллож байсан билээ. Харин сүүлийн үед Эштон Катчер европоор загварын шоунууд хэсэн тун ч зугаатай цагийг өнгөрүүлж буй тухай хэвлэлүүд бичих болжээ. Викториагийн нууц шоуны эхний эгнээнд найзтайгаа суугаа Катчерыг паппарациуд хэдийнэ олзолсон байна. Сэтгүүлчид эндээс түүний шинэ найз бүсгүйг олно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ